Нөхцөл, нууцлал, буцаалт
Үйлчилгээ
«Заяаны тоо» үйлчилгээ Таны төрсөн огноонд үндэслэн нумерологийн уламжлалын тайлбар гаргадаг. Энэ нь өөрийгөө таньж мэдэх, эргэцүүлэх зорилготой бөгөөд эрүүл мэнд, санхүү, хууль зүйн зөвлөгөө биш. Нумерологи шинжлэх ухаанаар батлагдаагүй. Тайлан ирээдүйг баталж, үр дүн амлахгүй.
Үнэ ба төлбөр
- 2027 оны тоо: 9,900₮
- Бүтэн тайлан: 19,900₮
- Хос: 29,900₮
- Хүүхдийн тоо, нэмэлт: 4,900₮
Бүгд нэг удаагийн төлбөртэй. Автоматаар сунгагдахгүй, дахин мөнгө татахгүй. Том багц руу ахихад өмнө төлсөн дүн хасагдана. Төлбөрийг зөвхөн QPay-ээр хүлээн авна. Бид картын дугаар, банкны нууц үг асуудаггүй.
Тайлан хүргэх, ашиглах хугацаа
Төлбөр баталгаажмагц тайлан нээгдэж, 7 тэмдэгттэй код гарна.
Тайлан ашиглах хугацаа: тайлан худалдан авснаас хойш 1 жилийн хугацаанд кодоор, өөр төхөөрөмжөөс ч нээгдэнэ. Том багц руу ахивал хугацаа тэр өдрөөс эхлэн дахин 1 жил болно. Хугацаа нь тайлангийн код доор бичигдсэн байдаг. Хугацаа дуусахаас өмнө тайлангаа PDF болгон хадгалбал Танд үлдэнэ. Хугацаа дууссаны дараа код руу ороход энэ тухай мэдэгдэл гарна. Хугацааг үнэгүй сунгана: кодоо info@zayaniitoo.com хаягаар имэйлээр бичиж хүсэлт гаргана.
Банкны аппаас буцаж ирэхэд тайлан нээгдээгүй бол төлбөрийн хуудсан дээрх «Би төлсөн, шалгах» товчийг дарна уу.
Буцаалт
Төлбөр төлөгдсөн атал тайлан нээгдээгүй, эсвэл техникийн алдаа гарсан бол захиалгын дугаараа info@zayaniitoo.com хаягаар имэйлээр бичээрэй. Бид 7 хоногийн дотор шийдэж, шаардлагатай бол төлбөрийг буцаана. Давхар төлсөн бол илүү төлсөн дүнг буцаана. Тайлан нь төлбөр баталгаажмагц нээгддэг цахим бүтээгдэхүүн тул уншсаны дараа сэтгэл ханамжийн шалтгаанаар буцаалт хийгддэггүй.
Нууцлал
Энэ хэсэг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8.2 дахь хэсэгт заасан зүйлсийг (зорилго, мэдээллийн жагсаалт, хугацаа, дамжуулах эсэх, зөвшөөрлөө цуцлах арга) танилцуулна.
- Юу цуглуулдаг: Таны бичсэн нэр, төрсөн огноо; «Хос» багц сонговол хамтрагчийн төрсөн огноо; хүүхдийн тоо нэмбэл хүүхдийн төрсөн огноо. Мөн төлбөрийн бүртгэл (дүн, огноо, захиалгын дугаар, QPay-ийн гүйлгээний дугаар) ба сайтын гурван cookie: tt_sid (алхмыг нэргүй хэмжих), tt_r (энэ төхөөрөмж тайлангаа санах), tt_ads (зарын cookie-ийн сонголтыг санах), бүгд 1 жил. Утасны дугаар, и-мэйл, хаяг асуудаггүй.
- Ямар зорилгоор: зөвхөн уншлага, тайлан гаргах, тайлангаа дахин нээх боломж олгох. Өөр зорилгоор ашиглахгүй.
- Үндэслэл: Таны зөвшөөрөл ба тайлан хүргэх гэрээ. Маягтыг бөглөж «Тайллаа харах» дарснаар Та зөвшөөрөл өгнө. Нэр, төрсөн огноогүйгээр уншлага гаргах боломжгүй тул зөвшөөрөхгүй бол үйлчилгээг ашиглах боломжгүй.
- Хүүхдийн мэдээлэл: хүүхдийн төрсөн огноог зөвхөн эцэг, эх эсвэл асран хамгаалагч оруулна. Оруулснаар Та хууль ёсны төлөөлөгчийн хувьд зөвшөөрөл өгч буйгаа баталж байна.
- Хадгалах хугацаа: төлбөр хийгээгүй уншлагыг (нэр, төрсөн огноо) 90 хоногийн дараа автоматаар устгана. Төлсөн тайлангийн нэр, төрсөн огноо, хамтрагч, хүүхдийн огноог тайлан нээгдэх хугацаа (1 жил) дууссанаас хойш сунгуулах хүсэлтэд зориулж 90 хоног хадгалаад автоматаар устгана. Төлбөрийн бүртгэлийг нэр, огноогүйгээр нягтлан бодох бүртгэлд зориулж хадгална.
- Нийтэд ил болгох, бусдад дамжуулах: нийтэд ил болгохгүй, худалдахгүй. Нэр, төрсөн огноог хэнд ч дамжуулахгүй, зар, аналитикийн үйлчилгээ рүү илгээдэггүй. Төлбөрийн үед QPay-д зөвхөн дүн ба захиалгын дугаар очно. Meta руу очих мэдээллийг доорх «Meta Pixel» хэсэгт жагсаав.
- Гадны зураг: бүтэн тайлангийн «Нэг өдөр төрсөн хүмүүс» бүлгийн зургийг Wikimedia Commons-оос шууд ачаална. Тэр бүлгийг нээхэд Таны хөтөч upload.wikimedia.org-д холбогдох тул Wikimedia Таны IP хаягийг харна. Нэр, төрсөн огноо, тайлангийн код тийш очихгүй.
- Хэмжилт: сайтын аль алхамд хүн саатаж буйг нэргүй хэлбэрээр хэмждэг. Үүнд нэр, төрсөн огноо ордоггүй.
- Meta Pixel (зөвхөн Таны зөвшөөрлөөр): Facebook, Instagram-ын зарын үр дүнг хэмжихийн тулд Meta Pixel ба Conversions API ашигладаг. Та доорх «Cookie-ийн сонголт»-оос «Зөвшөөрөх» дарсан үед л Meta Pixel ачаалагдаж, Meta руу үйлдлийн нэр (хуудас үзсэн, багц сонгосон, төлбөр хийсэн), дүн, багцын нэр, Таны IP хаяг, хөтчийн мэдээлэл ба Meta-гийн cookie (_fbp, _fbc) очно. Татгалзсан эсвэл сонголт хийгээгүй бол Meta Pixel ачаалагдахгүй, Meta-гийн cookie үүсэхгүй; зөвхөн төлбөр баталгаажих үед сервер Meta руу «төлбөр хийсэн» үйлдэл, дүн, багцын нэр, хөтчийн төрлийг IP хаяг ба cookie-гүйгээр илгээнэ. Нэр, төрсөн огноо, тайлангийн агуулга, код, хуудасны дугаар Meta руу очдоггүй. Meta Platforms нь гадаад улсад байрладаг тул эдгээр мэдээлэл гадаад руу дамжина. Facebook-ийн «Зарын тохиргоо» хэсгээс энэ хэмжилтэд хамрагдахгүй байхаар тохируулж болно.
- Энэ төхөөрөмж: тайлан нээхэд код Таны хөтөчид хадгалагдаж, нүүр хуудсанд «Таны тайлан» товч гарна. Хуваалцдаг утас бол тайлан доторх «Энэ төхөөрөмжөөс мартуулах»-ыг дарна уу.
- Таны эрх: мэдээллээ харах, хуулбарыг нь цахим хэлбэрээр үнэгүй авах, засах, устгуулах, зөвшөөрлөө хэдийд ч цуцлах. Тайлангийн код эсвэл захиалгын дугаараа info@zayaniitoo.com хаягаар имэйлээр бичихэд бид 7 хоногийн дотор шийдэж хариу өгнө. Устгуулах буюу зөвшөөрлөө цуцлахад нэр, төрсөн огноог устгах бөгөөд тайлан цаашид нээгдэхгүй. Та гомдлоо Хүний эрхийн Үндэсний Комисст, шийдвэрийг нь эс зөвшөөрвөл шүүхэд гаргах эрхтэй.
Cookie-ийн сонголт
Холбоо барих
Мэдээлэл хариуцагч: Заяаны тоо, «Заяаны тоо» үйлчилгээ (zayaniitoo.com). Имэйл: info@zayaniitoo.com. Бид утсаар холбогддоггүй.
